ZGB

medeelel

BARILGIIN MATERIAL 1

2013 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Galbadrah

Барилгын материал судлал. механик, химийн шинж чанар, Барилгын материал судлал, судлах зүйл зорилго, материалын шинж чанар, физик, механик, химийн чанар ба чанарт тавих шаардлага, ангилал. Усны уйлчлэлтэй холбоотой шинж чанар, Дулааны үйлчлэлтэй холбогдсон шинж чанар

Барилгын материал судлал.

Орчлон ертөнцийн бүхий л юмс үзэгдэл материалаас тогтно. Материал маш олон янз. Материалын бүтцийг ШУ өнөө хүртэл төгс шийдэж чадаагүй байна. Материал судлал нь бүх ШУ салбаруудын зорилт юм.

Материйн асуудлыг нь философи, зураглалыг нь математик, шинж чанарыг нь физик , хувиралыг нь химийн шинжлэх ухаан гэх мэт. Харин бид олон талт материалуудаас Барилгын материалыг мэргэжлийн хүрээнд судлах болно. Барилгад хэрэглэж байгаа бүх материаллаг зүйлийг барилгын материал гэдэг ерөнхий нэрээр нэрлэнэ. Жишээлбэл: элс, хайрга, тоосго, цемент, шил, будаг, төмөрбетон бүтээц зэрэг нь барилгын материал юм. Ямар ч барилга, байгууламж барихад их хэмжээний материал орно. 2000 м2 ашигтай талбай бүхий орон сууцны тоосгон барилгад 6 мянган тн орчим барилгын төрөл бүрийн материал хэрэглэдэг. Барилгын материалыг боловсруулсан байдлаас хамааруулж ангилна. Үүнд: Элс, хайрга, цемент зэргийг хагас бүтээгдэхүүн, тоосго, хавтан, гулдмайг бэлэн эдлэл, ханын хавтгайлж, үйлдвэрийн барилгын багана, ферм зэргийг бүтээц гэнэ.

Барилгын материалын хичээлээр материалын үйлдвэрийн түүхий эд, түүнийг олзворлох, боловсруулж материал, эдлэл үйлдвэрлэх технологи, бүтээгдэхүүний шинж чанар, түүнийг шалгах, хэрэглэх байдал, бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, шинж чанарыг сайжруулах арга замыг судална. Орчин үеийн барилгад олон нэр төрлийн материал хэрэглэж байна. жишээлбэл: ОХУ-д гуч гаруй төрлийн цемент үйлдвэрлэдэг юм. Ийм олон төрлийн материалыг төсөөтэй чанараар нь бүлэглэж судална. Тухайлбал: Түүхий эдийн төрлөөс хамааруулж байгалийн чулуун материал, керамик материал, барыцалдах материал, бетон төмөр бетон эдлэл,модон материал, хуванцар матерлад гэх мэт хэрэглэх байдлаар нь дээврийн, шалны, ханын, заслалын .материал гэж ангилна.

Барилгын чанар, өөрийн өртөг, эдэлгээ нь хэрэглэж байгаа материалаас шууд хамаарна; Жишээ нь: аливаа барилгын үнийн.50—70 хувийг материалын үнэ эзлэдэг. Иймд барилгын материалын өөрийн өртгийг хямдрууллч, шинж чанарыг сайжруулахын тулд дараах үндсэн зорилтыг хангах шаардлагатай.

1. Барилга барих хугацааг богиносгохын тулд эдлэл бүтээцийн хэмжээг томсгох, барилгад аль болох бэлэн бүтээц, өгөх.

2. Орцыг багасгах, барилгын жинг хөнгөрүүлэхийн тулд материалын бат бэхийг сайжруулах. 3. Тусгаарлах бүтээцийг нимгэрүүлэх, түлш эрчим хүч хэмнэхийн тулд материал, эдлэлийн дулааны техникийн шинж чанарыг сайжруулах

4. Тээвриин зардлыг хэмнэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгахын тулд орон нутгийн барилгын материалыг өргөн ашиглах.

Гэхдээ төвлөрсөн том, үйлдвэртэй харьцуулахад орон нутгийн жижиг үйлдвэр алдагдал ихтэй, иж бүрэн механикжуулахад төвөгтэй учир материалын үйлдвэрийн техник эдийн засгийн ашигтай цогцолборыг бий болгох. Материал, бүтээцийн эдэлгээг уртасгах Технологийг боловсронгуй болгох, үечилсэн технологоос тасралтгүй дамждагад шилжих, үйлдвэрийн процессыг иж бүрэн механикжуулах, автоматжуулах. Үйлдвэрийн хаягдлыг өргөн ашиглаж бүтээгдэхүүний өртгийг хямдруулах, байгалийн эрдэс түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, улмаар байгаль орчныг хамгаалах хэрэгтэй юм.

Хүмүүс дээр.үеэс эхлэн өөрсдийн байр сууцанд чулуу, мод, зэгс, модны навч, өвс зэрэг материал хэрэглэж байснаа байгалийн түүхий эдээр түүхий тоосго, дараа нь шатаасан тоосго хийж хэрэглэжээ. МЭӨ 3 мянган жилийн өмнөөс барилгын шохой, гөлттөнө үйлдвэрлэж хэрэглэв.

XVIII зууны эхээр портланд цемент гаргаж авсан нь барилга барилгын материалын үйлдвэрт үсрэлт гарч үүний дүнд орчин үеийн үйлдвэр, олон давхар орон сууц болон усан цахилгаан станц зэрэг томоохон байгууламжийг барих болсон юм.

Одоо ОХУ-д жилдээ 140 сая тн цемент, 120 сая м3 төмөр бетон үйлдвэрлэж байна. Монгол оронд дээр үеэс эхлэн барилгын шохой, тоосго зэрэг. материалыг орон нутгийн зориулалттай үйлдвэрлэн хэрэглэж байв. Манай орны барилгын материалын анхны төвлерсөн үйлдвэр нь 1913 онд байгуулагдсан Цагаан булагийн шохой завод юм. Улаанбаатар хотод 1928 онд тоосгон завод, 1959 онд төмөр бетон завод, 1961 онд байшин үйлдвэрлэх комбинатыг байгуулав. Манай оронд 1965 оноос барилгын материалын үйлдвэр эрчимтэй хөгжиж орчин үеийн өндөр хүчин чадалтай, механикжсан томоохон үйлдвэрүүдийг байгуулав. Одоо Улаанбаатар хотод жилд 90 сая ширхэг тоосго үйлдвэрлэх ханын материалын комбинат, 800 мянган м2 хавтанцар үйлдвэрлэх керамик эдлэхүүний комбинат, 210 мянган м2 ашигтай талбай бүхий орон сууцны угсармал барилгын бүтээц үйлдвэрлэх байшин үйлдвэрлэх комбинатууд, 30 мянган м3 гулдмай үйлдвэрлэх хөнгөн бетон завод Дархан хотод жилд 60 мянган м3 эрдэс хөвөн эдлэхүүн үйлдвэрлэх дулаалгын материалын комбинат, 220 мянган м3 керамизит үйлдвэрлэх завод, 70 мянган м2 ашигтай талбай бүхий угсармал орон сууцны бүтээц үйлдвэрлэх комбинат, 200 мянган тн цемент үйлдвэрлэх завод, 22 мянган тн шохой, 28,6 сая ширхэг силикат тоосго үйлдвэрлэх завод, Хөтөлд 500 мянган тн цемент, 65 мянган тн шохой үйлдвэрлэх комбинат зэрэг томоохои үйлдвэрүүд ажиллаж байна.

Түүнчлэн аймгуудад тоосгон завод, бетон завод, хүрмэн блок, модон эдлэлийн цех байдаг. МУ-ын эдийн засаг, нийгмийг 20002020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд барилгын материалын үйлдвэрлэлийг 1,6—1,7 дахин, үүнээс угсармал төмөр бетоныг 1,5 цементийг 4,4—4,6 керамик хавтанцарыг 1,5—1,7 тоосгыг 1,6—1,8;. төрөл бүрийн гулдмайг 2,1—2,3' дахин нэмэгдүүлэхээр заасан юм. Үүнээс үзэхэд Хөтөлийн цементийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын зэрэгцээ ханын материалын дотор гулдмай үйлдвэрлэл үлэмж нэмэгдэх юм.

2010 онд 271 сая ширхэг жишмэл тоосготой тэнцэх ханын материал, 971 мянган тн барьцалдах' материал, 793 мянган шоо метр бетон, төмөрбетон эдлэл үйлдвэрлэв.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНДСЭН ШИНЖ ЧАНАР

Барилгын хийц, хэсэг ашиглалтын үед ус, халуун, хүйтэн хүчил, шүлт, механик ачаалал зэрэг янз бүрийн нөхцөлд ажиллах учраас барилгын материалыг ашиглалтын үеийн нөхцөлд тохируулан зөв хэрэглэхийн тулд материалын үндсэн шинж чанарыг сайн мэдэх шаардлагатай.

Барилгын материалын үндсэн шинж чанарыг гадны нөлөөллийн төрлөөс Хамааруулж ангилдаг.

1. Физкк шинж чанарт: эзлэхүүний масс, нягт, сийрэгжилт орно.

2. Усны үйлчлэлтэй холбоотой шинж чанарт: ус шингээлт, чийглэг, чийг таталт, хүйтэн тэсвэрлэлт зэрэг чанар орно.

3. Дулааны үйлчлэлтэй холбоотой шинж чанарт: дулаан дамжуулалт, дулаан багтаамж, гал тэсвэрлэлт орно.

4. Механик шинж чанарт: бат бэх, хатуулаг, үрэлт, тэсвэрлэх чанар орно.

Эдгээр үндсэн шинж чанараас гадна онцлог орчинд ажиллах зарим нэг материалд хамаарах тусгай шинж чанар гэж байдаг. Тухайлбал: хүчил, шүлт, давсны үйлчлэлд ажилладаг материалыг химийн үйлчлэлд тэсвэртэй гэнэ. Шохойн чулуу, гантиг, ердийн цемент зэрэг материал ч гэсэн хүчилд тэсвэр муутай. Харин өнгөлгөөний керамик, шаазангхавтан, бохир усны хоолой, байгалийн хүрэм зэрэг материал хүчил, шүлтэнд тэсвэртэй.

Физик шинж чанар

1. Нягт. Нэгж эзлэхүүнд туйлын нягтарсан материалын жинг нягт чанар гэнэ. Материалын нягтыг тодорхойлохын тулд 105°—110°С халуунд жин нь өөрчлөгдөхгүй болтол хатаасан хуурай материалын жинг (G) уг материалын туйлын нягт эзлэхүүнд (V) хуваана.

δ = G / VM ; г/см3

Материалд агаараар дүүрсэн нүх сүв байдаг бөгөөд нүх сүвийн эзлэхүүнийг нийт эзлэхүүнээс хасвал туйлын нягт эзлэхүүн гарна. Туйлын нягт эзлэхүүнийг олохдоо материалын байгалийн бүтцийг эвдэн нүх сүвгүй болтол нунтаглаж, пикнометрийн аргыг хэрэглэнэ. Мод, маажин, хар давирхай, сэвсгэр бетон зэрэг хөнгөн материалын нягт 0,9—1,6; чулуун материалынх 2,2 — 3,3 г/см3 байна.

2. Эзлэхүүний масс Байгалийнхаа бүтцээр байгаа материалын нэгж эзлэхүүний жинг эзлэхүүний масс гэнэ. Эзлэхүүний массыг олохдоо тогтмол жинтэй болтол хатаасан матегриалын жинг (G) ердийн эзлэхүүнд (V) нь хуваана.

тv = G / V г/см3; кг/м3

Материалын туйлын нягт эзлэхүүнээс ердийн эзлэхүүн их учраас эзлэхүүний масс нягтаасаа бага байна. Жишээлбэл: ердийн тоосгоны эзлэхүүний масс 1,7 г/см3, нягт нь 2,5 г/см3. Харин ган, шил, шингэн материал туйлын нягт байх учраас тэдний эзлэхуүний масс нь нягттайгаа тэнцүү байдаг. Барилгын материалын эзлэхүүний масс 20—7850 кг/м3 хязгаарт (1 дүгээр хүснэгт) хэлбэлзэнэ.

1 дүгээр хүснэгт Зарим материалын эзлэхүүний масс

Материалын нэр

кг/м3

Материалын нэр

кг/м3

Боржин

2500—2700

Элс

1450—1650

щохойн чулуу

1800—2400

Ган

7850

тоосго

1600—1800

Нарс

400—600

хайрга

1400—1700

Царс

700—900

хүнд бетон

1800—2400.

эрдэс хөвөн

200—300

хөнгөн бетон

1200—1800

хөөмөл хуванцар

20—30

ванцар

Сийрэгжилт. Материалын нийт эзлэхүүнд нүх сүвийн эзлэх хувийг сийрэгжилт гэнэ. Жишээлбэл: сэвсгэр бетоны сийрэгжилт 85 хувь гэвэл нийт эзлэхүүний 85 хувь нь хөндий зайгаар дүүрчээ гэж ойлгоно. Ийм учраас сийрэгжилт 100 хувиас бага байх ёстой. Сийрэгжилтийг доорх томьёогоор тодорхойлно.

Материал нь агаараар дүүрсэн хөндий зай (нүх сүв) ба уг материалын хатуу хэсгээс тогтоно. Материалын нүх сүв битүү байхаас гадна задгай байна. Материалын нүх сүвийг диаметрээс нь хамааруулж маш жижиг 25—50А°, жижиг 50—1000А°, том— 1000А°-аас их (0,1 мк-оос их) гэж ангилна. Материалыг усанд хийхэд 10—20 мк-оос том сүв усаар хялбархан дүүрэх ба 10 мк-оос бага нүх сүвэнд зөвхөн даралттай ус дүүрнэ. Материалын сийрэгжилт өргөн хязгаарт хэлбэлзэнэ. Тухайлбал ган, шилбний сийрэгжилт. 0 хувь, гантиг, боржингийнх 0,2—0.8 хувь, сэвсгэр бетоных 75—85 хувь, хөөсөрмөл хуванцарынх 90 хувь байна. Материалын сийрэгжилт эзлэхүүний масстай урвуу пропорциональ хамааралтай байна. Эзлэхүүний масс багасахад сийрэгжилт ихсэж дуу, дулаан тусгаарлах чанар сайжирна. Сийрэг материалыг хана, дээврийн хучилт дулаалахад хэрэглэх ба сийрэгжилт багатай нягт материалыг ус, хүйтний үйлчлэлд ажиллах хийцэнд хэрэглэнэ.

Усны үйлчлэлтэй холбоотой шинж чанар

1. Ус шингэлт. Материалыг усанд хийхэд түүний задгай нүх сүвэнд ус дүүрч жин нь ихсэж байгаа чанарыг ус шингээлт гэнэ.

Ус шингээлтийг шингээсэн усны жингийн эзлэх хувиар илэрхийлнэ. Материалд ус үл нэвтрэх битүү нүх сүв байдгаас гадна 10 мк-оос бага .сүвэнд зөвхөн даралттай ус орох учраас сийрэгжилтээс ус шингээлт ямагт бага байна. .Ус шингээлтийг нэгж жинд ба эзлэхүүнд оногдох хэм-жээгээр доорх томьёогоор тодорхойлно.

Вж. = • 100%; Вэ =. • 100%;

Үүнд: Вж — жингийн ус шингээлт (%) ,

В^ — эзлэхүүний ус шингээлт, (%)

G —тогтмол жинтэй болтол хатаасан материалын жин, гр G1— 48 цаг ус шингээсэн материальш жин. гр, Дээрх томьёоноос :

Ж = VВэ ; Вж = ВЭ ; тv Вж = Вэ

Энэ томьёог ашиглаж эзлэхүүний массаар дамжуулан аль нэг ус шингээлтийг олж болно. Барилгын материал бүрийн ус шингээлт харилцан адилгүй байна. Жишээлбэл: жингийн ус шингээлт ердийн тоосгонд 8—20%, керамик хавтанд 2% хүртэл, 2500 кг/м3 эзлэхүүний масстай хүнд бетонд 3%, боржинд 0,5—0,7% байна.материалыг усанд хийхэд түүний нүх сүвээр аажим ус дүүрэхийн зэрэгцээ дулаан дамжуулалт, бөх бат зэрэг чанар нь өөрчлөгдөнө. Ус шингээсэн материал хөөлтийн деформацид орж, ширхэгүүдийн барилцлалын хүч сулрах учраас бөх бат нь муудна. Иймд ус.даалтын коэффициент гэдэг үзүүлэлтээр материалын ус даалтыг шинжинэ.

Кд = Rнш / Rxш

Үүнд Кд — ус даалтын коэффициент

Rнш — 48 цаг ус шингээсэн материалын шахалтын бөх бат, МПа

Rxш - хуурай материальш шахалтын бөх бат МПа

Ус даалтын коэффициент 0,8—1 материалыг усанд тэсвэртэй гэж үзэж усны үйлчлэлд ажиллах хийцэнд хэрэглэнэ. Түүхий тоосгоны ус даалтын коэффициент «О» уруу ойртох учраас усанд тэсвэргүй гэнэ.

2. Чийглэг. Материал бүр амь чийгтэй байна. Амь чийглэгийг тодорхойлохын тулд уг материалыг жигнэсний дараа тогтмол жинтэй болтол хатаагаад дахин жигнэнэ.

W = • 100%;

G -тогтмол жинтэй болтол хатаасан материалын жин. (гр) G2 - чийгтэй материалын жин, (гр) W - чийглэг (%). Материалын чийглэг нь орчны агаарын харьцангуй чийглэгээс хамаарна. Чийг ихтэй агаараас материал өөртөө чийг татах чанартай байхаас гадна чийг багатай агаарт өөрийнхөө чийглэгийг алдаж, тэнцвэрийн байдалд орно. Ингэж чийг авах буюу алдсанаас болж хөөлт, суултын деформацид орно.

3. Ус тусгаарлалт. Даралттай усыг өөрийн зузаанаар нэвтрүүлэхгүй байх чанарыг. ус тусгаарлах чанар гэнэ. Ус тусгаарлах чанар нь материалын нягт, бүтэц зэргээс хамаарна. Шил, ган, хар давирхай зэрэг нягт материал болон жижиг битүү нүх, сүвэрхэг материал ус тусгаарлахдаа сайн байна. Нэг цагт материалын 1 см2 талбайгаар нэвтрэх тогтмол даралттай усны хэмжээгээр ус тусгаарлах чанарыг илэрхийлнэ.

4. Хүйтэн тэсвэрлэлт. Ус шингээсэн материалыг олон удаа хөлдөөж, гэсгээхэд эвдрэхгүй байх шинжийг хүйтэн тэсвэрлэх чанар гэнэ. Материалын нүх сүвэнд орсон ус хөлдөж мөс болохдоо эзлэхүүнээ 9% ихэстэж, нүх сүвийн хананд хүчтэй даралт үүсгэнэ. Усны нягт 1, мөсний нягт 0,91 учраас нүх сүвийн хананд үүсэх гидростатик даралт 200 МПа-д хүрнэ. Энэ( үйлдлийг олон удаа давтахад материал агших, тэлэх давталтанд олон удаа орсноос гаднаасаа эхлээд хагарна. Материал ердийн даралтанд ус шингээхдээ зөвхөн том нүх сүвээрээ ус дүүргэнэ. Харин. маш жижиг нүх сүв хөлдөлтийн явцад даралт үүсэхэд том нүх сүвээс ус хүлээж авах нөөц зай болдог байна. Иймээс ч маш жижиг нүх сүвэнд байгаа ус -30°С-аас их хүйтэнд хөлдөнө. Ус бага шингээдэг битүү нүх сүвтэй нягт материал хүйтэнд тэсвэртэй байна. Усгүй орчинд байгаа буюу манай орон. шиг хуурай уур амьсгалтай орны нөхцөлд хүйтний үйлчлэл барилгын материалд гойд их аюултай биш юм. Учир нь сүвэрхэг материал ил нүх сүвийнхээ 80—85% хүртэл ус дүүргэсэн байхад хүйтнийг тэсвэрлэсээр байна. Иймээс хүйтэн тэсвэрлэх чанарыг заавал усны үйлчлэлтэй холбож үзнэ. 0,8-аас их ус даалтын коэффициенттэй материал хүйтэнд тэсвэртэй байна.

Хүйтэн тэсвэрлэлтийг шалгахын тулд материалыг 48 цаг усанд байлгасны дараа 20°С-д 3 цаг хөлдөөж дараа нь тасалгааны халуунтай усанд 3 цаг гэсгээнэ. Энэ давталтыг олон удаа үйлдэхэд материалын гадаргууд жижиг ан цав үүсэж эхлэхийн хамт зарим нэг ширхэг хэлтэрч унах ба улмаар материалын бөх бат буурна. Ийм учраас туршилтын явцыг сорьцын жингийн ба бөх батын алдагдлаар шалгаж үзнэ. Хэрэв олон удаагийн давталтын дараа жингээ 5 хувиас, шахалтын бөх батаа 25 хувиас ихгүй хэмжээгээр алдсан байвал уг материал тухайн давталтыг дааж байна гэж үзнэ.

Материалын хүйтэн тэсвэрлэх чанарыг давталтаар хэмжих бөгөөд даах давталтын тоогоор: 10, 15, 25,; 35, 50, 100,150, 200 ДВТ (давталт) гэж марклана. Тодорхой давталтын дараа бөх батыг шалгаж тухайн давталтын хүйтэн тэсвэрлэлтийн коэффициентийг (Кх) то-дорхойлно.

Кх = Rд bт / Ra ;

Ьт — тухайндавталтын дараах шахалтын бөх бат, кгс/ см Rа — ус шннгээсэн материалыц анхны шахалтын бөх бат кгс/см2 Хүйтэн тэсвэрлэлтийг хүрдан аргаар шалгахын тулд сорьцыг Na24 уусмалд байлгасны дараа 105°С халуунд хатаана, Энэ давталтыг богино хугацаанд олон удаа хийж болно. Материалын нүх сүвэнд хүхэр хүчлийн натрийи талст үүсэх даралт нь мөснөөс үүсэх даралтаас хүчтэй байна. Аль ч аргаар туршсан ус, уусмал бүрэн шингээх явц удаан учраас эхний үед сорьцын жин нэмэгдэнэ. Орчин үед үлгэрийн хүйтэн тэсвэрлэлтийн явцыг ультра дууны багажаар шалгаж байна.

Дулааны үйлчлэлтэй холбогдсон шинж чанар

1. Дулаан дамжуулалт. Гадна, доторх халуун хүйтний ялгаанаас үүсэх дулааны урсгалыг өөрийн зузаанаар нэвтрүүлэх чанарыг уг материалын дулаан дамжуулалт гэнэ. Өрөөний дулааныг гадагш алдахгүй байхын тулд барилгын гадна хана, дээврййн хучилт, нэгдүгээр давхрын шаланд хэрэглэх материал дулаан сайн тусгаарладаг байх ёстой. Материалын сийрэгжилт, нүх сүвийн байдал, чийглэг эзлэхүүний масс зэргээс дулаан дамжуулалт хамаарна. Гаднах гадаргуудаа t2, доторх гадаргууда.а t1 температуртай, а, метр зузаан ханын S м2 талбайгаар, Z цагт дамжин өнгөрөх дулааны тоо хэмжээг Q гэвэл:

Q = µS(t1 - t2)Z / a ; ж;ккал

Эндээс материалын дулаан дамжуулалтын коэффициентийг (µ) олъё.

µ = Qa / S(t1 - t2)Z ж/м цаг град; вт/м. град

Гадна, дотор гадаргуудаа С температурын ялгаатай 3 м зузаан ханын 1 м2 талбайгаар 1 цагт дамжин өнгөрөх дулааны тоог Ж-аар хэмжсэнийг уг материалын дулаан дамжуулалтын коэффициент гэнэ. Агаарын дулаан дамжуулалт маш бага ( µ=0,02 Вт мград) учир материалын нүх сүвэнд байгаа агаар нь дулааны урсгалыг ихээхэн саатуулна. Иймээс материалын эзлэхүүний масс багасаж, сийрэгжилт ихсэх тутам дулаан тусгаарлах чанар сайжирна. Усны дулаан дамжуулалтын коэффициент 0,52Вт/м-град буюу агаарынхаас 25 дахин их учраас материалын чийглэг ихсэхэд дулаан дамжуулалт ихсэнэ. Материалын бүтэц ширхэглэг буюу утсархаг бүтцийн чиглэлээс дулаан, дамжуулалт хамаарна. Тухайлбал: модны ширхгийн дагуух дулаан дамжуулалт хөндлөн чиглэлийн хээс хоёр дахин их байна. Жижиг сувэрхэг ба битүү нүх сүвтэй материал дулаан сайн тусгаарлана.

2 дугаар хүснэгт. Зарим материалын дулаан дамжуулалт

Матеркалын нэр

Эзлэхүүний масс кг/м3

Дулаан дамжуулалт вт/м. Град

эрдэс хөвөн

хүлэр хавтан

шахмал хавтан

хөөсөрсөн хуванцар хийжүүлсэн шил

ердийн тоосго

хүнд бетон

боржин

ган

200—400

300

300

20

250—300

1600—1800

2000—2400

2600

7850

0,058—0,093

0,093

0,047

0,035

0,058—0,082

0,58—0,82

1,28—1,55.

2,918

58,35

, 2. Дулаан шингээлт. Ямар ч материалыг халаахад өөртөө тодорхой хэмжээний дулаан шингээнэ.

Материалыг t2-оос, t1 градус хүртэл халаахад шингээж авах дулаан нь материалын масс (m) ба температурын ялгаатай шууд пропорциональ баина;.

Q = cm(t1 - t2)Z / a ; кж

Үүнд: С—хувийн дулаан шингэ.элт, кж/кг-град, 1 кг материалыг t1 - t2 = 1°C хэмжээгээр халаахад шаардагдах дулааны тоог Кж-аар илэрхийлснийг хувийн дулаашингээлт гэнэ. Хувийн дулаан шингээлт нь чулуун материалд 0,75— 0.92; модон материалд 2,39—2,72; ганд 0,46; усанд 4,2 кж/кг. град байна. Өвлийн нөхцөлд халуун бетон хийх, зуухны тооцоо хийх хана, хучилтын дулаан хадгалах чанар тодорхойлох зэрэгт материалын дулаан шингээлтийг мэдэх шаардлагатай болдог, Халаагуурын хэвийн бус ажиллагааны үед ч гэсэн дотор гадаргуудаа тогтмол халуун хадгалж байх чанарыг дулаан хадгалах чанар гэдэг. Орон сууцны барилгын доторх дулааны хоногийн хэлбэлзлэл 6°С-аас ихгүй байх ёстой. Хана, хучилтанд шингэгэсэн нөөц дулаан, халаагуур муу халах үед өрөөг тодорхой хугацаагаар халааж байдаг. Хучилт хананд дулаан шингээлт ихтэй материал хэрэглэвэл сайн. 3.Гал, халуун тэсвэрлэх чанар. Түр зуурын өндөр температурт эвдрэхгүй, шатахгүй байх чанарыг гал тэсвэрлэх чанар гэнэ. Материалыг гал тэсвэрлэх чанараар нь галд шатдаггуй удаан шатдаг, шатдагүй гэж ангилна. Шатадгүй материал нь түр зуурын өндөр температур, галд дөлших шатхгүй боловч үйлчлэлийг янз бүрээр хүлээж байна. Их халуунд тоосго бетон, асбестоцементэн эдлэл бага зэрэг, ган их хэмжээгээр деформацлагдах ба боржин, шохойн чулуу , гантиг, гөлтгөнө зэрэг материал эвдэрнэ.

Механик шинж чанар

1. Бөх бат. Гадны ачаалал, температур, атмосферийн үйлчлэлд эвдэхгүй байх чанарыг бөх бат гэнэ. Материалын бөх батыг материалын эсэргуүцэл хичээлээр нарийн судладаг учраас бид барилгын материал судлахад шаардагдах бөх батын мэдэгдэхүүнтэй танилцана. Барилгын материалыг шахалт, суналт, хотойлтын хүчний үйлчлэлд шалгана. Ихэнх тохиолдолд барилгын материал шахалт, суналтад ажиллана. Бетон, тоосго, байгалийн чулуун материал шахалтад сайн, суналтад муу ажиллана. Эдгээр чулуун материалын шахалтын бөх бат суналтынхаас 10—15 дахин их учраас тэднийг шахалтад ажиллах хийцэнд хэрэглэнэ. Харин мод, ган зэрэг нь шахалт, суналтын алинд ч сайн ажиллах тул дам нуруунд тохиромжтой. Төвийн шахалт, суналтын хүчдлийг (σ) олоход үйлчилж байггаа хүчийг (Р) ачаа хүлээж авч байгаа талбайд (S) хуваана. Барилгын материалын бөх бат шахалт, суналт, хотойлтын бөх батын хязгаараар илэрхийлнэ. Щахалт, суналтын бөх батын хязгаар буюу 1 см2 талбайдаа дааж чадах эцсийн ачааг олохын тулд стандарт хэмжээтэй сорьцыг шахах сунгах машинаар эвдэлсэн ачааг сорьцын хөндлөн огтлолын талбайд хуваана.

σ = P / S : кгс/ см2 ; МПа

R — шахалт буюу суналтын бөх батын хязгаар, МПа

Рр — эвдлэх ачаа, кг

S — хөндлөн огтлолын талбай, см2 Суналтын бөх батыг тодорхойлоход найман тоо хэлбэрийн сорьц, шахалтын бөх батын хязгаар тодорхойлоход 2—30 см хэмжээтэй шоон сорьц тус тус бэлтгэнэ. Байгалийн чулуун материалын шахалтын бөх батыг цилиндр сорьцоор тодорхойлж болно. Шахалтын бөх батыг шалгахад сорьцын дээд, доод ирмэг гадагш тэлж, гол тэнхлэгийн чигт төв уруугаа шахагдах учраас сорьцын хэмжээ ихсэх тутам хялбар эвдэрнэ. Иймд шалгах сорьцын хэмжээг материал ,бүрт стандартаар тогтоож өгнө. Тухайлбал: бетоны бөх батыг 15x15x15 см, зуурмагийн бөх батыг 7X7X7. см хэмжээтэй шоогоор тодорхойлно. Барилгын материалын шахалттай бөх бат 0,5— 1000 МПа байна. Шахалтын бөх батын хязгаар: бетонд 30—45, тоосгонд 7,5—20, цементэнд 20—60, модонд 30—50 (ширхгийн дагуу) ганд 380—450 МПа байна. Материалыг шахалтын бөх батын хязгаараас хамааруулж марклана. Хүнд бетоны марк: 100, 150, 200, 300, 400, 500 байна. 300 маркийн бетон нь см2 талбайдаа 300 кг-аас доошгүй ачаа даана.Олон улсын 1406—78 стандартаар бетоныг анги болгон хуваана. Дээрх маркыг МПа-д шилжүулээд 0,778-аар үржүүлбэл бетоны анги гарна. Сорьцыг шахалтад шалгахад тосон шахуургатай пресс хэрэглэнэ. Үүний тулд шахах хавтгайн хооронд сорьцоо байрлуулж шахах хүчийг аажим нэмж эвдэлсэн хүчний хэмжээг манометрийн заалтаас мэдэж авна. Энэхүү эвдлэх аргаас гадна орчин үед сорьцыг эвдлэхгүйгээр бөх батыг шалгахад ультра дууны багаж хэрэглэж байна. Төрөл бүрийн материал дундуур дууны долгион янз хурдтай тархана.

1 дүгээрзураг. Ультра дууны багажийн ажлын схем: 1-сорьц, 2-хяналтын муруй

Ультра дууны арга нь (1 дүгээр зураг) дууны долгионы тархалтын хурдаар уян харимхайн модулиар дамжуулан бөх батыг тодорхойлоход үндэслэнэ.

E = Y/g V2K

E — уян харимхайн модуль, кг/см2, МПа 0 Y — материалын эзлэхүүний масс, кг/м3 g — татах хүчнин хурдатгал, 9,81см/сек2 V дууны долгионы тархах хурд, м/сек
K— үлгэрийтг хэмжээнээс хамаарах коэффициент

Эвдлэхгүй шалгахад «УКБ—-1М», «ПИК», «ЛИМ» зэрэг маркийн багаж хэрэглэж байна. Эвдлэхгүй аргаар том хэмний хийц, барьсан барилгын бүтэцийг ч шалгаж болно. Хотойлтын бөх батын хязгаарыг тодорхойлоход дам нуруун сорьц бэлтгэж прессээр хугалж шалгана.

σхот M / W = 3 PL/2bh2

σхот - хотойлтын бөх батын хязгаар, МПа, кг/см2 W—эсэргүүцлийн момент см3 М — хотойлтын момент, кг/см2 Р — хугалах ачаа, кг I— дам нурууны алгаслал буюу.хоёр тулгуурын хоорондын зай, см Ь, n — дам нурууны хөндлөн огтлолын өргөн, өндөр, см Дам нурууны хэмжээ материал бүрд өөр байна. Цементийн хотойлтын бөх батыг тодорхойлоход 4X4X16 см хэм-этэй дам нуруу хэрэглэх учир

b=h=4см байна.

2. Хатуулаг. Нэг материал нөгөөгөөр зурагдахгүй байх чанарыг хатуулаг гэнэ. Адил хатуулагтай материалууд бөх батаараа өөр байж болно. Материалын хатуулгийг тодорхойлоход минералын хатуулгийн зэргийг (3 дугаар хүснэгт) ашиглана Материалын хатуулаг тодорхойлохын тулд эдгээр минералуудын зөөлнөөс эхлэн зурж үзнэ. Жишээлбэл: уг материал гөлтгөнөөр зурагдахгүй, шохойн жоншинд зурагдаж байвал хатуулаг нь 2,5—3 байна гэж үзнэ. Мод, бетон, гангийн хатуулгийг тодорхойлохдоо ган урэл тавьж дээрээс нь тодорхой хүчээр дарж, үрлийн шигд элтийн гүнийг хэмжинэ.

Здугаар хүснэгт Минералын хатуулгийн зэрэг

Хатуулгийн зэрэг

Минералын нэр

Хатуулгийн тодорхойлолт

I

тальк, цэрд

хумсаар хялбар зурна

2

Гөлтгөнө

хумсаар зурна

3

шохойн жонш

ган хутгаар «хялбар зурна

4

хайлуур жонш

ган хутгаар бага зэрэг хүч гаргаж зурна

5

Апатит

ган хутгаар хүч гаргаж зурна

Б

Ортокдаз

ган хутгаар зурахгүй

7

Кварц

шил зүснэ

8

Топаз

шил зүслэ

9

Корунд

шил зүснэ

10

Алмас

шил зүснэ

3. Үрэлт, цохилт, тэсвэрлэх чанар Үрэлтийн хүчний үйлчлэлээр масс, эзлэхүүнээ багасгахгүй байх чанарыг материалын үрэлт тэсвэрлэх чанар гэнэ. Барилгын шал, шатны өнгөлгөөний материал, үрэлтийн хүчний үйлчлэлд ажиллах тул үрэлт эсэргүүцэх чанараар сайн байх ёстой. Материалын үрэлт тэсвэрлэх чанарыг лабораторийн нөхцөлд үрэх машинаар (2 дугаар. зураг) тодорхойлно.

2 д у г а а р з у р а г. Үрэх машин: ширмэн зээрэнцэг, 2-бэлдэц байрлуулах даруулга, 3-үрэх нунтагтай цувлуур

Энэ машины эргэлдэх ширмэн зээрэнцгэн дээр үрэх нунтгаа асгаж , сорьцоо дарж байрлуулна. Үрэлт эсэргүүцэх чанарыг тодорхойлохдоо зөөлөн материалд цэвэр цахиурын элс, хатуу материалд норунд, алмас норунд , алмаз зэрэг үрэх нунтаг хэрэглнэ. Тодорхой хугацаанд тодорхой урттай замд сорьцыг үр-сэн байх тоогоор ширмэн зээрэнцгийг эргүүлнэ.

n = (m – m1) / S ; г/см2

п — үрэлт тэсвэрлэх чанар, г/см2'

m — үрэхийн өмяөх, масс

m1 үрсний дараах масс, гр

S — үрэх хавтгайтай харьцах сорьцын талбай, см2

Боржин 0,1—0,5; шалны керамик хавтан 0,06—0,12 шохойн чулуу 0,3—0,8 г/см2 тус тус үрэлт тэсвэрлэх чанартай: байна. Олон удаагийн цохилтонд эвдрэхгүй байх шинжийг материалын цохилт тэсвэрлэх чанар гэнэ. Шал, замын өнгелгөөний материалууд үрэлтээс гадна цохилтын хүчний үйлчлэлд ажиллаиа. Сорьцын 1 см3 эзлэхүүнийг эвдэхзд зарцуулсан ажлаар цохилт тэсвэрлэх чанарыг илэрхийлдэг. . 4.Уян налархай харимхай шинж. Барилгын зарим материал технологийн дамжлагын үед зууралдамтгай шинжийг хадгална. Тухайлбал: дөнгөж бэлтгэсэн бетон,. гөлтгөнө, цементэн зуурмагийг зууралдамтгай материал гэнэ. Шингэн адил сав дүүргэх,. урсах чанартай атлаа хатуу биетийн адил ачаа дааж, хутгаар хувааж болдог учраас зууралдамтгай материалууд физик шинжээрээ шингэн ба хатуу биетийн завсрын чанарыг хадгалдаг. Гадны хүчний үйлчлэлээр хагарахгүй деформацлагдаж хэлбэр дүрсээ өөрчлөөд хүчний үйлчлэлийг зогсооход ч тэр хэвэндээ үлддэг шинжийг уян налархай чанар гэнэ. Уян налархай чанарыг хөдөлгөөнт чанар, зууралдамтгай чанар, урсалт зэрэг үзүүлэлтээр илэрхийлнэ. Гадны хүчний үйлчлэлээр бараг деформацлагдахгүй эвдэрдэг шил, ширэм зэргийг догшин материал гэнэ. Догшин материалын шахалт, суналтын бөх батын ялгаа их байна Харимхай чанар гэж гадны хүчний үйлчлэлээр хэлбэр дүрсээ өөрчлөн деформацлагдаж хүчийг салахад анхныхаа байдалд ордог шинжийг хэлнэ. Хүчний үйлчлэл их байх тохиолдолд анхныхаа байдалд бүрэн эргэж орохгүй байвал үлдэгдэл деформаци үүсэж байна гэж үздэг.

LEKTS 4

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Galbadrah

                                      БАТЛАВ.

ЦЭРГИЙН ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМИЙН ДАРГА

ХУРАНДАА Г.ТӨМӨРЦООЖ

2012 оны сарын өдөр

АВТО ЗАМ ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ

Лекц 4

Сэдэв: Авто зам гүүрт хэрэглэгдэж буй материал, матеирал бэлтгэлийн үйлдвэр

Зорилго: Оюутнуудад авто замд хэрэглэдэг материалууд тэдгээрийн физик механик шинж чанар, шинжлэх арга технологи шаардлага, МБҮ-ийн технологийн талаар онолын болон практик ойлголт өгөх

Боловсруулах асуудал:

1. Хайрга ба дайрга элс

2. Эрдэс нунтаг ба цементийн тухай

3. Модон ба полимер

4. Битум агуулах

5. Төмөр материал

6. Бетон эдлэл түүнийг үйлдвэрлэх технологи

7. Асфальт бетон хольц үйлдвэрлэх технологи

8. Материал шинжлэх аргууд

Хичээлийн хугацаа: 90 минут

Дүгнэлт 10 минут

БОЛОВСРУУЛСАН БАГШ

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАЛБАДРАХ

МОНГОЛ УЛСЫН АВТО ЗАМЫН САЛБАРТ АШИГЛАЖ БАЙГАА МАТЕРИАЛ

Монгол

Авто замын салбарын материал шинжилгээ, туршилт судалгааны төв

Асфальт бетон хольцны дээжний шинжилгээний дүн

2004-07-20

Байгууллагын нэр:

Объектийн нэр:

Хучилтын төрөл: Хүйтэн асфальтобетон хольц

Асфальтобетон хольцны орц

Д/д

Материал

Хувиар

Нэг зууралтанд /600 кг/

1

Дайрга /5-10 мм /

45

270

2

Буталсан элс /0-5 мм/

30

180

3

Зуун модны элс /0-5 мм/

20

120

4

Нунтаг

5

30

5

Битум

5

30

Асфальтобетон хольцны физик механик шинж чанарын үзүүлэлтүүд

Д/д

Үзүүлэлтүүд

Техникийн шаардлага

Туршилтын дүн

1

Дундаж нягт

2,3 гр/см3

2,323 гр/см3

2

Барьцалдалтын бат бэх

/ Маршлаллаар / 60o C-т

500 кгх

522,78 кгх

3

Уян чанар 1/100 см

20 – 40

26,7

4

Эрдэс хэсгийн сүвшил, %

15 - 19

15,21

5

Дүүргэлтийн хувь, %

60

75,84

Тайлбар:

Лабораторид туршиж тогтоосон дээрх орцоор хүйтэн асфальтобетон хольц үйлдвэрлэж замын хучилтанд хэрэглэж болно.

1м3 бетон зуурахад

2,5тн= 1м3 бетон 1.Элс 900кг

2. 10-20 хайрга 1000кг

3. Цемент 400кг

4. Ус 200л

1м3 бетон – 22ш ...

Тодорхойлолт

Хийцийн бетон гэдэг нь аль ч ангилалын .урьдчилан хүчитгэсэн болон хүчитгээгүй даацын бетоныг хэлнэ.

Хийцийн бус бетон гэдэг нь энэхүү Техникийн шаардлагад нийцэх материалаас бүтсэн ,зөвхөн нүх ,зай завсарыг бөглөх ,ул бетон болон бусад ачаалал ирдэггүй эд ангиудад хэрэглэх даацын бус бетоныг хэлнэ

Хэвлэмэл гадаргуу гэдэг нь цутгамал бетоны хэвтэй харьцсан гадаргууг хэлнэ Хэвлэмэл бус гадаргуу гэдэг нь хэвтээ буюу бараг хэвтээ байрлалтай тараах тэгшлэх аргаар үүссэн гадаргууг хэлнэ .Ийм гадаргууд өнгөлгөө хийх шаардлагатай. Цутгалт гэдэг нь аливаа хэв шахмал тэвш гэх мэт тодорхой эзлэхүүнд бетоныг шаардлагатай хэмжээнд хүртэл дүүргэхийг хэлнэ .

Тулах түр байгууламж гэдэг нь хэв хашмал болон цутгасан бетоныг бэхжиж дуустал нь тулах даацын элементүүдээс бүтсэн байгууламж юм .

Хэв хашмал гэдэг нь цутгасан бетоныг бэхжтэл нь шаардлагатай хэлбэрт барих түр буюу байнгын бүтэц юм . Техникийн шаардлага

Тогтворжилт гэдэг нь бетон зуурмагын урсах эсэргүүцлийг буюу өтгөрөлтийг хэлэх бөгөөд ихэнхдээ конусын суултын аргаар тодорхойлогддог.

Тогтворжилтыг хэмжих өер аргуудад нягтралын хүчин зүйл ба Bebe тогтворжилт хэмжигч ордог.

Бетон хольц бэлтгэх

Гүйцэтгэгч хэрэглэх гэж байгаа тоног төхөөрөмжөө захиалах буюу талбайд авчрахаас өмнө өөрийн хэрэглэхээр төлөвлөсөн бетоныг зуурах ,холих ,тээвэрлэх ,цутгах ,нягтруулах ба тэгшилж засахд зэрэг жлууд .болон авах арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг инженерт танилцуулна .

Бетоныг гараар зуурч болохгүй .Хэрвээ инженер өөрөөр заагаагүй бол ажилд хэрэглэгдэх бетоныг бетон завод болон зуурагчид зуурч холино .Хэрвээ гүйцэтгэгч бэлэн хольсон бетон хэрэглэхийг хүсвэл уг бетон хольцны талаарх бүх мэдээлэл болон хийсэн шинжилгээний дүнгийн хамт Инженерт танилцуулна .Бетоны хольц дараах шаардлагыг хангасан тохиолдолд Инженер бэлэн зуурмаг хэрэглэхийг зөвшөөрнө .Үүнд : a / тухайн зуурмагын ашигласан материал болон түүний хадгалалт мен зуурах аргачлал нь энэхүү Техникийн шаардлагатай. нийцэж байгаа

б/зуурах үедтавигдахзохиххя^адтног төхөөрөмжөө за. лал с / бэлэн нь AASHTO М157 стандарын шаардлагыг хангасан

Хэрэв инженер зуурмагт хэрэглэж буй материал болон зууралтад тавьж байгаа хяналт хангалтгүй байна гэж үзвэл бэлэн зуурмаг хэрэглэхийг зогсоож болно . Зуурах ба холих завод нь орчин үеийн AASHTO М241 -ийн жигд ажиллагааг хангаснаа ,нэгэн жигд өтгөрөлттэй бетоныг үйлдвэрлэж гаргах чадалтай байна .Холих машин нь BS4251 -ын шаардлагыг хангасан байх ба Инженерээс урьдчилан зөвшөөрөл авсан тохиолдолд л хэрэглэнэ .

Бүх холих зуурах ажиллагааг туршлага бүхий хяналтын хүнээр хянуулна .Чулуу хадгалах бункерүүд нь ус гадагшлуулах тоноглолтой байх ба гадагшлах ус нь жингийн таславч руу орохгүй байх арга хэмжээ авсан байна .Бункер бүрийг долоо хоногт 1-ээс доошгүй удаа суллаж тэнд хуримтлагдсан шавар болон бусад зүйлийг цэвэрлэнэ . Цемент ба чулууг жингээр хэмжинэ .Усыг жингээр буюу эзэлхүүнээр хэмжиж болно .Шингэн нэмэлтийг цахилгаан хяналттай шигэн хэмжигчээр хэмжиж хийнэ .Жигнэх төхөөрөмжүүдийг байнга арчилж байх хэрэгтэй .Тэдгээрийн нарийвчлалыг ASSHTO М241 -т өгөгдсөн зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах ба Инженер шаардсан үед жин ба эзэлхүүний нарийвчлалыг шалгаж байна .Цемент ,ус ,нэмэлт ба чулуулаг материалын ширхэглэл бүрийн жин нь хүснэгт 12-8-т өгөгдсөн зөвшөөрөгдөх хэмжээнд байна . Гүйцэтгэгч жин болон бусад хэмжилтийн туслах хэрэгслүүдийг стандартыг хамгийн хүнд ачаалал авдаг жин дээр хамгийн их ажпын ачааллаар жигнэж шалгана .Шалгалтыг долоо хоногт нэгээс доошгүй удаа буюу Инженерийн зааварчилсан давтамжаар Инженерийг байлцуулан гүйцэтгэнэ .Энә зорилгоор ажилтнууд жингийн бункерт хялбар хүрэх бололцоотой байх ёстой Гүйцэтгэгч дээрх шалгалтын дүнг 2 % үйлдэж Инженерт хүргүүлнэ .Гүйцэтгэгч жигнэх болон ус хэмжих төхөөрөмжийг цаашид техникийн шаардлагын дагуу найдвартай ажиллах нөхцөл хангах зорилгоор шаардлагатай тохиргоо болон засвар үйлчилгээг хийнэ .Жигнэж хэмжсэн материалыг холигч руу оруулах явцад салхи буюу бусад нөлөөллөөр жингийн алдагдал гаргахгүй байх аргаар холигчид хийнэ .Гүйцэтгэгч жигд өтгөн зуурмаг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг зуурагчид хийх хамгийн тохиромжтой арга болон дарааллыг талбайн туршилтаар тогтооно .Холигчийн хүрд болон тогооны тооцоот хүчин чадлаас хэтрүүлж ачааллаж болохгүй .Эргэлтийн хүрд ба зуурах хугацааг үйлдвэрлэгчийн зааврийн дагуу тохируулах боловч хэрэв усыг хамгийн сүлж хийж байгаа бол ус хийсний дараа 1-ээс доошгүй минут хутгана .Материал сайн тарж зуурмаг 1-н жигд өнгә өтгөрөлттэй болтол зуурна .Зуурагч нь хэдэн зууралт хийснийг

харуулдаг автомат тоолуураар тоноглогдсон байх ёстой Том ба жижиг ширхэглэлтэй

чулуунд агуулагддаг чөлөөт уены хэмжээг хасч хольцонд хэрэглэх уены хэмжээг

тодорхойлно .Энә хэмжээг гүйцэтгэгч Инженерийн зөвшөөрсөн аргаар өдөр бүр хольцыг

зуурч эхлэхийн өмнө ,зуурч байх явцад цагт 1 удаа мән зууралтын явцад чулуулаг

материал авчирч буулгах бүрт тодорхойлно .Техникийн шаардлагын дагуу тодорхойлсон

хэмжээтэй усыг хольцонд нэмж хийсний дараа холих үед болон дахин ус нэмэхгүй байх

шаардлагатай .Гүйцэтгэгч бетоны суулт Техникийн шаардлагын 1206 (b) (i) Дэд зүйлд заасан хүлцэх алдааны хүрээнд байхаар бүх шаардлагатай чийгийн тохиргоог хийнэ .Зууралт дууссаны дараа холигчийг дараагийн зууралтын материалыг хийхээс өмнө сайтар суллана .30-аас илүү минут сул зогссон холигчыг шинэ материал хийхээс өмнө сайтар цэвэрлэж дуусаад эхний зууралтын том ширхэгтэй чулуулаг материалыг зууралтынхаас 2 дахин бага хэмжээгээр хийн зуурна .Зууралтыг ердийнхөөс 1 минут илүү гүйцэтгэнэ .Цементийн маркийг өөрчилж байгаа бол холигчыг шинэ материал хийхээс өмнө сайтар цэвэрлэнэ .Холигч угаасан усыг гол ба гадаргуун бусад уены эх үүсвэр лүү шууд хийж болохгүй .Ашигласан усыг техникийн шаардлагын 1203 ( с ) Дэд зүйлд заасны дагуу инженерийн зөвшөөрсөн аргачлалаар зайлуулна .

Бетон хольцыг тээвэрлэх

Гүйцэтгэгч бетон зуурмагыг зуурч байгаа газраас цутгах газарт нь хүргэж тээвэрлэхдээ бетон бохирдох ,хатах.материалын ялгаралт үүсэх буюу урсахаас сэргийлэх бөгөөд хэвэнд бетоныг цутгаж эхлэхэд зуурмаг хөдөлгөөнт чанараа алдаагүй байна .Холигчоос цутгах газар луу тээвэрлэх явцад бетоны суултын хэмжээ 25 мм-ээс илүүгээр багасч болохгүй .Холигчоос цутгах газар луу тээвэрлэх хугацаа аль болох богино байх ёстой ба эхний бетоны цутгалт ба нягтруулалт дуусахаас өмнө дараагын зуурмаг очсон байх ёстой .Хоцорч иреэн бетоныг барилгын ажилд хэрэглэхийг зөвшөөрөхгүй .Зуурмаг ирэх хоорондын хугацаа 20 минутаас хэтрэхгүй байх ба цутгаж буй бетон нь нэгэн жигд цутгамал байж .хийцийн дотор аливаа нүх сүв үүсэхээс сэргийлнэ .Тээвэрлэлтийн явцад бетоныг хар салхи ,борооны сөрөг нөлөөллөөс хамгаалсан байх ёстой .Бетон зуурмагыг саяхан цутгасан шинэ бетоны дээгүүр тээвэрлэхийгхориглоно .

LEKTS 3

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Galbadrah

БАТЛАВ.

ЦЭРГИЙН ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМИЙН ДАРГА

ХУРАНДАА Г.ТӨМӨРЦООЖ

2012 оны сарын өдөр

АВТО ЗАМ ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ

Лекц 3

Сэдэв: Гүүр байгуулах технологи, техникийн шаардлага, ус зайлуулах хиймэл байгууламж

Зорилго: суралцагч нарт гүүрийн тухай, ус зайлуулах хиймэл байгууламжийн талаар ерөнхий ойлголт өгөх.

Боловсруулах асуудал:

1. Гүүрийн зориулалт, ангилал

2. Гүүрийн хийц

3. Ус өнгөрүүлэх хоолойнууд

4. Ус зайлуулах ба ус өнгөрүүлэх хиймэл байгууламжуудыг төсөллөх тооцооны үндэслэл

5. Техникийн шаардлага

6. Гүүрийн байгууламжид хэрэглэгдэх ММТТ

7. Гүүрийн засвар, арчлалтын ангилал

Хичээлийн хугацаа: 90 минут

Дүгнэлт 10 минут

Ашиглах материал:

БОЛОВСРУУЛСАН БАГШ

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАЛБАДРАХ

ГҮҮРИЙН ЗОРИУЛАЛТ АНГИЛАЛ

Тээврийн хөдөлгөөнийг саадгүй хэвийн явуулах зорилготой гол, мөрөн, гуу жалга дээр барьсан иженерийн барилга байгууламжийг гүүр гэнэ. Гүүрийг дотор нь модон, төмөр бетон, цэвэр металл, утсан хөвдөг гүүр цэргийн зориулалттай гэж ангилдаг. Харин одоо барих гүүрээ ТБГ болгох асуудал тулгарч байна 2005 оны байдлаар монгол улс 6752837.15 ширхэг уртм гүүртэй. Үүнээс ТБГ-26017308.65 ширхэг уртм, модон гүүр 41411128.5 байна. Мөн үүнээс элсний чанартай нь 18610923 ширхэг уртметр ТБГ, 1782599.8 ширхэг уртм модон гүүр байна. Өөрөөр хэлбэл ТБГ нь МГ-ээс илүү байна. Төр засаг ТБГ-т илүү анхаарч байна гэсэн үг юм. Гүүрийн хүчин чадал түүний алслалтын хэмжээгээр хөлөг онгоц өнгөрөх боломжоор гэх мэт үзүүлэлтээр ангилан үздэг. Үүний жишээ нь салдаг буюу босдог гүүр байна. Манайд усан тээвэр нийтлэг хөгжөөгүй тул өндөр алгасалттай гүүр байхгүй байна.

ГҮҮРИЙН ХИЙЦ

1.Модон гүүр

Модон гүүр нь боловсруулахад хялбар, жин багатай, барих хугацаа бага гэх мэт сайн талтай боловч ялзархай явахаас амархан өртдөг тул тусгай түрхлэг хэрэглэдэг. Ингэснээр 10-12 жил ашиглагдахаас 40:50 жил ашиглагдах боломжтой болдог. Орон нутагт 6м хүртэл алгасалтай хямд хийцийн гүүрийг мөн 6-9м урт гүүрийг хэрэглэдэг. 6м гол нуруутай, зорчих хэсэг нь элэгдэхийн хэрээр сольдог дээд тал, машин дугуйн ачааллыг доош тарааж дамжуулдаг барина. Гол нурууг давхарлаж хийхэд алгасалтын барилгын өндөр ихэсч тэдгээрийг холбож бэхлэх явдал оновчтой болдог.

Эдгээрийг нилээд сайн тайлбарлаж, гүүрийн хийцийн талаар сайн ойлголт өг

9м-ээс урт алгасалд хадмал банзан татанга буюу наамал модон дам нуруу хэрэлэж болно. Орчин үед наамал банзан дам нурууг зураг 21 өргөн хэрэглэж байна. Банзыг давхарлан нааж дан нурууг хийх бөгөөд тэдгээрийг хооронд нь хөндлөн холбоосоор бэхлэнэ.

Зураг наамал алгасал байгууламжийн бүтэц

1. Гол нуруу

2. Зорчих хэсэг

3. АБ өнгөн үе

4. Диагналь хөндлөн холбоос

Модон гүүрийн гол тулгуур нь шонт, жаазан байж болно. Шон зөөх боломжтой хөрсөнд дан буюу давхар хийцтэй шон зоож тулгуур хийдэг. Түргэн барих шаардлагатай үед нягт хатуу хөрстэй газарт жаазан тулгуур хийх болно. Жаазыг голын эрэгтэй урьдчилан зангидна.Тулгуурыг цөн түрэлтээс хамгаалахын тулд мөн зүсэгчийг хийнэ. Чулуурхаг хөрстэй, ус багатай голд заавал тулгуур зангидаж, доторх хөндийг чулуугаар дүүргэнэ.

2.Төмөр бетон гүүр

200:400, бетон хэрэглэх урьдчилан хүчитгэсэн буюу хүчитгээгүй төмөр бетоноор хавтанг ба хавирган дам нуруут барина. Хүчитгэсэн үгүйг тайлбарла

Цементийн марк нь 300-аас доошгүй байвал зохино. Элс хавирга, дайрга нь улсын стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хайрга ба дайрга нь бат бэх, хүйтэн тэсвэрлэлтийн үзүүлэлтээр төсөлд заасан маркийн бетон гаргах шаардлагыг хангасан байх ёстой. Буталж дайрга гаргаж авсан чулуу нь 300-аас дээш маркийн бетоны бат бэхээс 2 дахин, 300-аас доош маркийн бетоны бат бэхээс 1.5 дахин багагүй бат бэхтэй байвал зохино.

200,250,300 маркийн бетонд 400 ба 500 маркийн цемент, 300-аас дээш маркийн бетонд 600-700 маркийн цемент хэрэглэх буюу угаадалтын бүсээс доош байрлах хийцэд 230 кгм3, усан доторх ба усан дээрх хийцэд 260кгм3 , хөлдөлтийн бүсэд байрлах хийцэд 290 кгм3-ээс багагүй байвал зохино. Туршилтын зуурмагаар бэлтгэсэн үлгэрийг туршиж лабораторт шалгах шалгуурыг тогтоосны дараа найрлагыг тогтооно. Тос, саахар, хүчил болон бусад хортой хольц агуулсан ус, намгийн усыг бетонд хэрэглэхийг хориглодог. Харин түргэн хатуурдаг цемент, аргуун хольц буюу химийн бодис хлорт хольц ба хлорит натри хэрэглэснээр бетоныг шаардлага бат бэхэд түргэн хүргэх болно. Зураг төсөлд заасан арматурын төмрийг хэрэглэх хэрэгтэй.

2-оос 6 метр хүртэл нүхтэй гүүрэнд хөнгөвчилсөн тулгууртай /дөрвөн

шарниртай гүүр/ хийцийг хэрэглэж болно. Ийм гүүрэнд /зураг 23/ алгасалын хэсэг нь тулц хананы хооронд тэлүүрийн үүрэг гүйцэтгэж, хөрсний хэвтээ даралтыг хүлээж авдаг.

Эдгээр хийцийг дэлгэрүүлж ярь

А. Дөрвөн шарнирт гүүр

1. алгасалтын блок, 2.Төмөр холбоос 3.Дээд тэлүүр, 4. Цутгамал бүс, 5. Доод тэлүүр 6.Тулгуурын дэр, 7.Суурь 8. Ханны блок 100 х 15 м2 9.Битум

Тулц ханыг 14-16см зузаан төмөр элементээр угсарна. Тулц ханны доод хэсэгт ч тэлүүр хийнэ. Алагсалын хэсгийн угсармал блокуудыг туш ханатай төмөр холбоосоор холбож өгнө. Тулц ханны далавчуудыг цутгамал бүсээр холбоно. Тулгуурын дэрийг суурин дээр байрлуулна.6-18м хүртэл урт алгасалтай урьдчилан хүчитгэсэн арматуртай хавтант агасалтын хэсгийг хэрэглэж болно. Сүүлийн жилүүдэд 6,9,12,15 ба18 метр алгасалтай хавтанг гүүрийн 1маягийн хийцийг боловсруулсан байна. Хөндийтэй хавтангийн барилгад таазны өргөн нь 1м, урт нь алгасалтын урттай тэнцүү, өндөл нь 30-75см бетоны марк 300-аас дээш байна. 1 хавтангийн жин, алгасалтын уртаас хамаарч 3,1,5,6,8,5,10,7,14,3 тн байна. Хавтангуудын хөндлөн чиглэлд шланкаар холбож өгнө. 12-18м урт алгасалд ТБ-н хавиргат дам нурууг хэрэглэдэг. Зураг 24б Тавр огтлолтой дам нуруудыг эргүүлэн тавьж арматурын үзүүрийг нь хооронд нь холбож гагнадаг. Үүнийг бетоноор цутгуулдаг. Тулгуурын өндөр 5м их байвал шонг 2 эгнээ хийнэ. Цөн их явдаг, хөвж яваа мөсний зузаан 1м хүртэл байхад угсармал элеммнентүүдээс бүрдсэн гулдмайт буюу баганат тулгуурыг хэрэглэнэ.

Зураг 24. Хавтант ба дам нуруут гүүрийн хөндлөн огтлол а. хавтант алгасалынхэсэг; б. Хавиргат дам нуруутай алгасалын хэсэг/ өрцгүйЛ в. Хавиргәт дам нуруутай алгасалын хэсэг /өрцтэй/

Нэг хавтангийн жин, алгасалын уртаас хамаарч 3,1; 5,6; 8,5; 10,7; 14,3 тн байна. Хавтангуудыг хөндлөн чиглэлд шпонкоор холбож өгнө.

УС ӨНГӨРҮҮЛЭХ ХООЛОЙНУУД

Ус өнгөрөх хоолойг маш их хэрэглэдэг, энэ нь заавал устай газар барьдаггүй, гуу жалга, мөн устай болж магадгүй гэж тооцож төмөр бетон хоолойг хэрэглэдэг. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн үзүүлэлтээр болон хөдөлгөөний аюулгүй байдал хангагдсан нөхцлөөр МГ, ТБГ-ээс давуу гэсэн үг юм. Авто замд 1 метрийн голчтой хоолойг 30м-ээс урт биш, 0.75м голчтой хоолойг 15м урт бишээр тавина. 0.5м голчтой хоолой тавьж болно. 1 буюу 2,3,4 дүгээр эгнээгээр тавьж болно. Үүнийг тооцоогоор хийж болно. Тэгш өнцөгтэй хоолой нь 1.5, 2.0,2.5,3.0, 4.0м байх бөгөөд бетон суурин дээр тавина.

Бэлэн цагирагуудыг хооронд нь шахаж тавин гадна талд нь халуун битум 2 үе түрхэнэ. Цагирагуудын хоорондох уулзварт битум нэвчээсэн .........., дотор талаас нь цементийн зуурмагаар шавж, гадна талд нь битум түрхэж, дээгүүр нь 2.5см өргөн хар цаас наана. Элсэн болон шаварлаг хөрсөнд хоолойг тусгай хийсэн хөрсөн дээр байрлуулна. Хоолойн суурийг хайрган, дайрган дэвсгэр үе дээр 150 маркийн цементен зуурмаг буюу бетон цутгамал хийнэ. Хоолойн ус орох гарах хэсэгт бетон цутгаж амсар хийнэ. Амсар нь хана болон далавчнаас бүрдэх бөгөөд 10см-ээс нимгэнгүй дайрга, хайрган суурин дээр тавина. Амсрын хөрстэй хаврилдах хэсгүүдэд ус тусгаарлах түрхлэг хийж, уулзвар хэсгүүдэд хар цаас наана. Хоолойг дарахдаа шороог хоёр талаас нь ээлжлэн асгаж, маш сайн нягтруулах шаардлагатай.

ТООЦООНЫ ҮНДЭСЛЭЛҮҮД

1.Орон нутгийн илдрологи ба илдрогеологийн нөхцлийг тооцох

2.Дренажийн тооцоо

3.Ус хураах бага ...... мөрийн усны хэмжээ ба зарцуулалтыг тодорхойлох

4.Ус хураах жишиг, ...... шар усны урсацын тооцоо

5.Хоолойн нүхний тооцоо

6. Ус өнгөрүүлэх жижиг байгууламжуудын өмнө хурах үеийн усыг тооцох нь

7. Жижиг гүүрийн нүхний тооцоо ба түүний өндрийн тодорхойлолт

8. Жижиг гүүр болон хоолойн цаадах угаагдалт ба гольдролын бэхэлгээний тооцоо

9.Ус хураах ...... зарцуулалтын тодорхойлолт

10. Цас хунгаралтыг тооцох

ГҮҮРТ ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

Гүүрийн тулах хэсгүүд нь ААSHTO M 251-ын шаардлагыг хангасан ба авто замын гүүрийн ААSHTO стандартын дагуу буюу энэ техникийн шаардлагад заасны дагуу үйлдвэрлэж, суурилуулна. Тулах хэсгүүдийг зурагт үзүүлсний дагуу буюу энэ техникийн шаардлагад заасны дагуу үйлдвэрлэж суурилуулна. Тулах хэсгүүд нь тулж байгаа хийцүүдийн тэлэлт, гулгалт, эргэлт, гэх мэт хөдөлгөөний хангаж байх үүрэгтэй юм. Тулах хэсгүүдийн зохих шинжилгээг хийж үр дүнг баримтлах нь гол нөхцөл юм. стандартуудыг тайлбарлан ярих

Материалд Эластамерийн физик шинж чанар, даралтад тэсвэрлэх туршилт, хүйтэнд тэсвэрлэх чанар, температур унахад шууд хатуурах чанар, хүйтэнд талсжилт явагдах техникийн шаардлага, Үйлдвэрлэлт- зохих стандарт, техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэл явагдана. Хийцийн үе шат бүр ААSHTO-ийн стандартын дагуу хийгдэнэ. Үүнд: тулгуурын хэсэг, зорчих хэсэг, явган хүний зам, хашлага, шигжээс бүхий хэв гажилтын заадас, температурын өөрчлөлтөнд эд анги, материалын нөлөөлөл, дүүргэг бүхий хэв гажилтын заадас, ус зайлуулах суваг, битумын түрхлэг, Хэв гажилт болон дефармацлагдах .................., арматурын холболт, мөсний цохилтыг хүлээн авах тулгуур, материалын хадгалалт, хамгаалалт зэрэг техникийн шаардлагыг хангасан байна.

ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖИД ХЭРЭГЛЭХ ММТТ

Гүүрийн үйлдвэрлэл нь бетон болон чулуун суурь хийх, хоолойн цагирагуудыг болон гүүрийн хөл тулгуурыг цутгах, бат шон ба тулгуурыг угсрах, дам нуруу ба хөндлөн нурууг цутгах, алгасалтын хэсгийг угсрах, ус тусгаарлалт хийх, гүүрийн зорчих хэсгийг хийх, зэрэг технологийн ажлын үе шатуудаас бүрдэнэ. Үүнээс шон суулгах төхөөрөмж, кран, тээврийн хэрэгсэл, гагнуурын аппарат, , арматур нугалагч, сунгагч, таслагч, бетон зуурмагч, нягтаршуулагч ММТТ, лабораторын багаж хэрэгсэл, хяналтын багаж хэрэгсэл, дизайн мужааны багаж хэрэгслүүд орно.

ГҮҮРЭНД ХИЙГДЭХ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖИЛ

Гүүр, хоолойн засвар, арчлалтын техникийн ЗГҮ-тэй ...... системээр явагддаг. Үүнд өдөр тутмын, улирлын, урсгал засвар, шинэчлэл, их засвар гэж хуваадаг. Өдөр тутмын үзлэгийг гүүр хамгаалагч хийдэг.......... Монгол улсын зам засвар арчлалтын хангамжинд АЗЗА, төв 133а, сэлэнгэ 133а, Дархан 133а, Дорноговь 133а, хөвсгөл 133а гэх мэтт АЗГ-аас болон засварын ажлын техникийн шаардлагын дагуу технологи ........ гүйцэтгэнэ. Үүнд: бүх гүүрүүдийг .......... байдаг.

1. Модон гүүрийн 2.ТБГ, 3.Хоолой 4.Хөвдөг гүүр

Төмөрбетон гүүрийн зорчих хэсгийг цементбетоноор буюу асфальтбетоноор хийнэ. Цементбетон хучилт хийхэд дам нурууны дээгүүр 2 см зузаан тэгшлэх үе хийж, дээр нь ус тусгаарлах цаас нааж, 300 маркийн бетоноор 8 см зузаан өнгө хийнэ.

Асфальтбетон хучилт хийхэд тусгаарлах үе дээгүүр, 200 маркийн бетоноор 4 см зузаан хамгаалах үе хийж, асфальтбетон 5-7 см зузаан дэвсэнэ.

Дээр дурдсан хийцээс гадна ус тусгаарлагчгүй гүүр байж болно. Ийм гүүрэнд ус түргэн зайлах бололцоог хангах хэрэгтэй. Ус тусгаарлагчгүй гүүрэнд 8 см-ээс багагүй зузаантай бетонон эсвэл 5-7 см зузаантай асфальтбетонон өнгө хийнэ.

12 метр хүртэл урттай хавтант ба хавиргат алгасалын хэсгийг тулгуур дээр байрлуулахдаа хар цаас хоёр давхарлан дэвсэнэ.

18 метр хүртэл урттай алгасалын хэсгийг тангенциал тулгуурын хэсэг дээр байрлуулна. Энә тулгуурын хэсэг нь хоёр ган дэрнээс бүрдэнэ. Доод дэрний дээд тал цилиндр гадаргуутай. дээд дэр нь хавтгай .гадаргуутай байна.

21 метр хүртэл урттай алгасалын хэсгийг синтетик каучик ба ган төмрийн хуудасны хэд хэдэн үеэс бүрдсэн резинэн тулгуурын хэсэг дээр байрлуулж болно.

18 метр хүртэл урт хавтант болон хавиргат алгасалын хэсэгтэй гүүрэнд, цөн явдаггүй эсвэл бага явдаг голд шонт тулгуур /зураг 26,а/ хэрэглэнэ. Завсрын тулгуурын өндер 4-5 метр хүртэл байвал шонт тулгуурыг нэг эгнээгээр хийж, дээд үзүүрүүдийг хөндлөвчөөр холбоно.

Тулгуурын өндер 5 м-ээс их байвал шонг хоёр эгнээ хийнэ. Цөн их явдаг. хөвж яваа мөсний зузаан 1 метр хүртэл байхад угсармал элементүүдээс бүрдсэн гулдмайт буюу баганат

LEKTS 2

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Galbadrah

БАТЛАВ:

ЦЭРГИЙН ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМИЙН ДАРГА

ХУРАНДАА Г.ТӨМӨРЦООЖ

2012 оны сарын өдөр

АВТО ЗАМ ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ

Лекц 2

Сэдэв: Авто замын шороон далан ба суурь байгуулах технологи, Хучилт байгуулах технологи техникийн шаардлага

Зорилго: Төсөл зураглалын дагуу замын суурь бэлтгэх болон шороон далан байгуулах, нягтруулах арга, онолд оюутнуудын сургах

Боловсруулах асуудал:

1. Авто замын өндөржилт геодезын ажиллагаа,

2. Хөрс ба цэвэрлэгээний ажил, замын суурь бэлтгэх,

3. Замын ул шороо, түүний технологийн ажиллагаа,

4. Далангийн тогтворжилт ба даланг нягтруулах,

5. Даланд нөлөөлөл хүчин зүйл, далангийн суурь, хучилт хийх технологи,

6. Далангийн ажилд тавигдах техникийн шаардлага

7. Авто замын хучилтын төрлүүд

8. Хучилтын хийц, хөндлөн огтлол

9. Хучилтыг төсөллөх үндэслэлүүд

10. Хучилтын техникийн шаардлага

11. Хучилтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж

12. Хучилтын засвар, арчлалтын технологи

Хичээлийн хугацаа: 90 минут

Дүгнэлт 10 минут

Ашиглах материал:

БОЛОВСРУУЛСАН БАГШ

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАЛБАДРАХ

1. Авто замын өндөржилт геодезын ажиллагаа

Газрын зураг дээр газрын гадаргыг, дүрслэн үзүүлэх, зам, барилга байгууламжийн төслийн шугам, замын трасс татах зэрэг татах олон төрлийн ажилд газар дээр байгаа ямарваа нэгэн цэгийн өндрийг тодорхойлох асуудал зайлшгүй гардаг.

Газрын гадрага дээр байгаа 2 цэргийн өндрийн зөрүү буюу өндөржилтийг тодорхойлох зорилгоор хийгдэж буй геодезийн хэмжилтийн ажлыг нивелирдлэг гэнэ.

Техникийн нивелирдлэг нь зураглалын өндрийн сүлжээ байгуулах, замын трассын нивелирдлэг хийх зэрэг инженерийн олон төрлийн ажилд хэрэглэнэ.

Даланд нөлөөллөх хүчин зүйл

Далангийн шороог чийгтүүлэх эх үүсвэрүүд:

Автозамын байдал, ашиглалтын явцад хийсэн ажиглалтаар, далан болон хучилтын эвдрэл гэмтэл нь голдуу чийг ихэссэнээр шорооны бат бэх буурсанаас гардгийг тогтоожээ.

Далангийн шороог чийгтүүлэх эх үүсвэр нь:

- Хур тунадас ба хайлсан цасны ус нь замын хөвөө ба хажуу налуу хучилтаар нэвчиж даланд ордог.

- Шуудуу бэлтгэл газраар урсаж байгаа ус нь хажуу налууг угаах ба далангийн дотогш нэвчдэг

- Далангийн доорх ул хөрсөнөөс хуягласан сүвээр өргөгдөх чийг нь тоосорхог шороог чийглэдэг.

- Далангийн доорх хөрсний ус нэвтрүүлдэг давхаргаар нэвчиж байгаа ус нь шорооны хялгасан сүвээр даланруу өргөгдөж ордог.

Шороон даланг чийгтэхээс хамгаалахын тулд:

- Тунадасны ус далангаас зайлж байхаар замын гадаргуу, хучилтын бөмбөгөр гүдгэр хэлбэртэй болгоно

- Далангаас буусан ба орчны газраас урсан ирж байгаа усыг хажуугийн шуудуу, бэлтгэл газраар дамжуулж, замаас холдуулна.

- Гадаргуугийн усыг зайлуулахын тулд ус үл нэвтрүүлэх буюу бага нэвтрүүлэх материалаар цардана.

- Далангийн шороог норгож байгаа усыг зайлуулахын тулд шүршүүрлэгч материалаар үе хийнэ.

- Гүний усыг түвшинд доошлуулах зорилгоор далд шуудууг хийнэ.

Агаарын хэм жил улирлаар өөрчлөгддөг нь чийг ууршсанаар шороо хатах нөхцлийг бий болгож, далангийн шорооны чийглэгт нөлөөлдөг. Агаарт усны уур их бага аль нэг хэмжээгээр үргэлж байдаг. Жилийн туршид агаар ба хөрсний хооронд уур маягын усны солилцоо явагдаж байдаг. Агаарын харьцангуй чийглэг өргөн хязгаарт хэлбэлзэж байдаг бол хөрсөн дахь агаарын чийглэг үргэлж 100% байдаг.

Зураг 1. Даланд ус шилжих бүдүүвч

А. Намар далан хөлдөхөд

Б. Хавар далан гэсэхэд

Хөрс ба агаарын чийглэгийн солилцоо жилийн туршид дараах нөхцлөөр тодорхойлогдож байдаг.

1. Хаврын улиралд нарны элч хуурай дулаан агаарын урсгалд хөрсийг гэсгээж хуурайшихад нөлөөлнө.

2. Зуны дулаан цагт хөрсний дээд хэсэг хатаж, усны уур хөрсний дээд хэсгээс илүү хүйтэн, доод үерүү шилжинэ.

3. Намар агаарын температур буурч, түүний чийглэг нэмэгдэхээр хөрсний дээд үеийн температур багасч, хөрсний чийглэг нь бороо ба доод үеэс дээд үерүү шилжих усны уурын нөлөөгөөр ихсэнэ.

АВТО ЗАМЫН ШОРООН ДАЛАН

Шороон даланд тавигдах техникийн шаардлага

Шороон далан нь газрын гадаргууг тэгшилж,зорчих хэсгийн хучилтын суурь болж өгнө. Замын хучилтын бат бэх ба удаан эдлэгдэх чанар нь шороон далангийн бат бэх болон хэлбэрээ хадгалах байдлаас ихээхэн шалтгаалдаг.Барилгын өртгийг бууруулах үүднээс шороон даланд орон нутгийн хөрс шороог өргөн хэрэглэдэг. Даланг чийгтэхээс хамгаалахын тулд гадаргуугийн усыг зайлуулах арга хэмжээ авдаг.Шаардлагатай хэмжээгээр нягтруулахын тулд индүүддэг.Ажиглалтаас үзэхэд шороон далангийн хэв гажилт нь янз бүрийн шалтгаанаас үүсдэг бөгөөд дараах хэлбэрээр илэрнэ.Барих үед шороог хангалттай нягтруулаагүй далан сууна. Далангийн жингээр болон чийгшилт ба хаталт солигдож явагдснаас хөрсний суулт ба нүх сүв үүсдэг.

Далангийн доорхи чийгтэй ул хөрсний ус далангийн жингээр шахагдаж гарснаар далан сууна. Мөнх цэвдэгтэй нутагт далангийн доорх ул хөрсний мөс хайлснаас далан суултад орно.Хэт чийгтэй буюу хөлдүү хөрсөөр зохих ёсоор нягтруулалгүй барьснаас болж гэсэх үед далан хэлбэрээ алдана.

Далангийн хажуу налуу огцом болсноос нурна. Огцом хэвгийтэй энгэр газарт барьсан далан гулсана.

Шороон далангийн тогтворжилтод тавих шаардлага

Авто замын хучлагын тэгш байдал ашиглалтын бүх хугацаанд өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдах ёстой. Энэ нь хүйтэнд овойдоггүй ба суулт үүсгэдэггүй, бат бөх шороон далантай байх тохиолдолд зөвхөн биелэгдэх юм. Шороон далангийн бат бөх гэж түүний гадаад хүчний болон байгал цаг уурын хүчин зүйлсийн үйлчлэлд хэв гажилтанд орохгүйгээр хэлбэр хэмжээсээ алдалгүй хэвээр хадгалах чадварыг ойлгоно. Харин шороон далангийн тогтвортой байдал төсөллөлтийн огторгуйн байрлалыг ямар ч шилжилт ба суултанд орохгүйгээр хэвээр хадгалахыг хэлнэ.

Шороон даланг босгоход бөмбөрцгийн гадаргуун давхаргын тогтвортой нөхцөл нь үргэлж алдагдаж байдаг. Ухмалыг барих үед газрын налуу бүхий хөрсөн давхаргуудыг огтолсноор ухмалын хажуу налуу нь гулсалтанд орох бололцоотой. Уулын хажуу бэл дээр босгосон өндөрлөх далан нь бэл дагуу доошоогоо гулсах аюултай. Хүлэр ба усаар ханасан лаг шаварлаг суурь нь түүний дээрх далангийн жингийн үйлчлэлээр доош аажмаар суух бөгөөд мөн хажуу тийш бүлтийх бололцоотой. Үүнээс гадна далангийн гулсалт ба шилжилт нь далан өөрөө хэв гажилтанд ороход үүсэх бололцоотой. Жишээлбэл, байгалийн хүчин зүйлсийн үйлчлэл, өөрийн нь хүндийн жин, мөн дээгүүр явах авто машины даралт зэргийн нөлөөллөөр далангийн хөре улам нягтарч улмаар том, цул биетийн адилаар гулсан шилждэг байна. 1-рзургийг үзнэ үү.

1-р зураг. Өндөрлөх далангийн хэв гажилтын төрлүүд.

a - далангийн хөре нягтарсаны дүнд бий болох суулт; б - хэт чийглэгдэж тархан хэв гажилтанд орох; в - далангийн хажуу налуу

нурах; г- - уулын хэцээр далан гулсах; д - ул хөре шахагдсанаас болж үүсэх суулт; е - сул ул хөре шахагдан далангаас хоёр тийш цүдийхэд үүсэх суулт; ж - уулын хажуу бэл гулссанаас болж үүсэх шилжилт;

Хөрс нягтарснаас болж үүсэх хэв гажилт нь зөвхөн өндөрлөх даланд ч буе мән ухмал болон тэг ажлын өндөртэй хэсэгт хөрсний нягт хангалтгүй байх үед үүсдэг. 2-р зургийг үзнэ үү. Шороон далангийн овойлт ба хажуу налуугийн нуралтанд түүний тогтвортой байдал алдагдаж улмаар хэлбэр дүрс нь өөрчлөгдөнө.

2-р зураг. Ухталын хэв гажилтын төрлүуд.

a - нэгэн төрлийн хөре бүхий ухмалын хажуу налуун нуралт;

б - олон давхар хөре бүхий ухмалын хажуу налуун нуралт;

в - хажуу налуун хүндийн жингийн үйлчлэлээр ухмалын ёроолын сул суурь шахагдах нь;

I - сул хөрс;

Шороон далангийн тогтвортой байдал түүний ус-дулааны горимтой салшгүй холбоотой. Өндөрлөх далангийн болон уулын хажуу бэлийн гулсалт ба нуралт нь хур борооны усаар хэт чийглэгдэхэд үүсдэг байна.

Авто ба төмөр замын шороон далангийн олон жилийн ашиглалтын туршлаганд үндэслэн шороон далангийн конструкцийг геологийн тааламжтай нөхцөлүүдэд тогтвортой байхаар нэгэнтээ боловсруулсан байдаг. Эдгээр конструкцийг шороон далангийн нэгэн загварын хөндлөн огтлол гэж нэрлэдэг.

Гэхдээ хөрс-геологийн хүндрэлтэй нөхцлүүд, мөн хэт өндөр далан барих, эсвэл гүн ухмал барих гэх мэтийн хүндрэлтэй нөхцлүүдэд нэгэн загварын конструкцийг тэдгээрийн тогтворжилт хангагдаж байхаар өөрчлөх хэрэг гардаг.

Шороон далангийн конструкцийг дараах тохиолдолуудад шинээр төсөллөнө. Үүнд:

• өндөрлөх далангийн өндөр ба ухмалын гүн 12м-ээс илүү байх;

• хэт чийглэгдсэн шаварлаг хөрсөөр сул суурин дээр даланг боегох;

• шороон далан эгцдүү хэц газар, эсвэл нуралт өгдөг газарт байрлах;

• ухмалыг онцгой хүнд гидрогеологийн нөхцлүүдэд /хэт чийглэгдсэн шаварлаг хөрсүүд, усан судал бүхий давхарласан бүтэцтэй хөрс/ байгуулах;

Шороон далангийн тогтворжилтын тооцооны аргууд нь хөрсний механикийн зүй тогтол дээр үндэслэгдсэн байдаг. Ингэхдээ шороон далангийн ажиллах байдал нь иргэний ба үйлдвэрлэлийн барилгын хөрсөн суурийг бодвол илүү хүндрэлтэй болохыг тооцох хэрэгтэй.

Байгууламжийн фундаментыг.тааламжгүй муу хөрстэй газарт даралтыг бат бөх хөрсөн давхаргад шууд дамжуулахаар гадсан суурьтайгаар барьдаг. Эсвэл хөлдөлтийн тооцоот гүнээс доор суулгана. Учир нь хөлдөлтийн гүнээс доош шаахад тэр гүнд хөрсний ус-дулааны горим жилийн туршид бага өөрчлөгддөг байна. Авто замын шороон далангийн хөрс нь температурын дагуу хувирах чийгшилтийн байнгын өөрчлөлтөнд орон ажиллаж байдаг. Үүнтэй холбоотойгоор жилийн улирал бүрт 

LEKTS1

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Galbadrah

БАТЛАВ.

ЦЭРГИЙН ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМИЙН ДАРГА

ХУРАНДАА Г.ТӨМӨРЦООЖ

2012 оны сарын өдөр

АВТО ЗАМ ГҮҮРИЙН БАЙГУУЛАМЖ

Лекц №1

Сэдэв:

1. Зам гүүрийн ангилал, Монгол улсад авто замын салбар хөгжсөн түүх,одоогийн байдал.

2. Зам гүүрийн үндсэн элементүүд хөндлөн ба дагуу огтлол.

Зорилго: Оюутнуудад авто зам гүүрийн ерөнхий ойлголт мэдлэгийг олгох

Боловсруулах асуудал:

1. Авто замын сүлжээ

2. Хөдөлгөөний шинж байдал

3. Авто замын төрөл ангилал.

4. Замын үндсэн элемент

5. Замын дагуу огтлол

6. Замын хөндлөн огтлол

Хичээлийн хугацаа: 90 минут

Дүгнэлт 10 минут

Ашиглах материал

1. Сурах бичгүүд

2. Монгол улсын авто замын атлас

3. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл авто замжуулах мастер төлөвлөгөө

БОЛОВСРУУЛСАН БАГШ

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАЛБАДРАХ

Лекц №1

АВТО ЗАМЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

1.Авто замын сүлжээ

1.1 Тээврийн системд авто замын гүйцэтгэх үүрэг

Тээврийн систем нь зам харилцааны дараах тээврийн төрлөөс бүрдэнэ. Үүнд:

1. усан замын тээвэр: Гол, мөрөн, тэнгис, далайн тээвэр

2. агаарын тээвэр

3. төмөр замын тээвэр

4. авто замын тээвэр

Мөн нефть, хийг хоолойгоор дамжуулах байгууламж нь тээврийн системд хамаарна. Дээрх тээврийн төрлүүдээс авто зам нь ачааг үйлдвэрлэсэн газраас очих газарт нь шууд хүргэж чаддаг учраас бусад төрлийнхийг бодвол илүү үр ашигтай байдаг. Ялангуяа авто замын тээвэр нь богино ба дунд зайд авто замын сүлжээний ашиглалтын байдлаас хамааран хурдан хугацаанд очих газар нь шуурхай хүргэдгээрээ давуутай. Төмөр зам, усан зам, агаарын тээвэр нь өртөө /станц/ ашигладаг болохоор ачаа болон зорчигчийг ачиж буулгахад хугацаа алдана. Мөн өртөөнөөс цааш өөр төрлийн тээвэр солих шаардлагатай зэргээр авто замыг бодвол дутагдалтай талуудтай болно.

Авто замын ачаа ба зорчигч тээвэрлэлийн рейсийн давтамж нь бусад төрлийнхийг бодвол илүү байдаг. Иймд хурд ихтэй, хүнд даацын автопоездуудыг /чиргүүл/ ачаа ба зорчигч тээвэрлэлтийн үр ашгийг сайжруулах үүднээс үйлдвэрлэн хэрэглэж байна. Нөгөө талаас хүн амын нягтшил сийрэг хөдөөгийн суурин газарт авто замын тээвэр нь тээврийн бусад төрлийг бодвол хамгийн бага зардалтай байдаг. Ийм учраас шинээр хөдөө аж ахуйн төв суурин газар ба ашигт малтмалын орд газар, аж үйлдвэрийн шинэ бүс нутаг нээгдэхэд юуны түрүүнд авто зам баригдаж эхэлдэг.

1.2 Авто замын сүлжээ

Суурин газар, аж үйлдвэрийн төв, хөдөө аж ахуйн бүс нутаг болон бусад тээврийн төрлийн өртөөнүүдийг холбосон авто замууд нийлж /авто замын/ түүний сүлжээг бүрдүүлнэ. Нийгэм эдийн засгийн шаардлагын дагуу тодорхой нэгэн чиглэлд зөөвөрлөгдөх ачаа нь янз бүрийн хэмжээний ачаа зөөврийн урсгалыг бий болгодог.

Иймд авто замын сүлжээний дүрслэл нь юуны түрүүнд ачаа болон зорчигч тээвэрлэлтийн гол чиглэлүүдтэй давхцана. Авто замын сүлжээний үндэс нь олон улсын чанартай, боловсронгуй хучилт бүхий авто магистраль замын сүлжээ болно.

Авто магистрал замын сүлжээг төлөвлөхөд эдийн засгийн бүс нутгуудын засаг захиргаа ба соёлын төв, тэдгээрийн хоорондох харилцаа холбоо зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын чанартай авто магистралиудруу бүсийн болон орон нутгийн чанартай авто замуудыг холбож замын сүлжээг бүрдүүлэн хөгжүүлж байдаг. Авто замын сүлжээ сийрэг байх тусам түүний чиглэлийн сонголтод тодорхой нэг үйлдвэрийн ачаа тээврийн урсгал их нөлөөлнө.

Тухайн замын засаг захиргааны ач холбогдол зориулалт хэдий өндөр байна төдий чинээ түүгээр их машин явж, улмаар авто замыг илүү боловсронгуй байлгах шаардлага тулгарч байдаг. Авто замын сүлжээг зурах нь түүнийг төлөвлөх шатнуудын нэг юм. Энэ нь улсын эдийн засгийн хөгжлийн цаашдын төсөв, стратеги төлөвлөгөө зэргээс голлон хамаардаг бөгөөд барилгын зардал ихтэйн улмаас авто замын сүлжээг аль болох нэгэнт ашиглаж буй замыг оролцуулан төлөвлөвөл зохистой. Ийм учраас авто замын сүлжээг хөгжүүлэх аливаа төлөвлөгөөнд хуучин замын шинэчлэлтийг хамт тусгаж байдаг. Авто замын шинэчлэлт гэж хуучин замыг авто замын хөдөлгөөний орчин үеийн хурдын шаардлагад нийцүүлэн засварлахыг хэлнэ.

1.3 Авто замын хөдөлгөөний бүрэлдэхүүн

Орчин үеийн авто зам нь зөвхөн тээврийн хэрэгслийн нэг төрөл болох хийн дугуйт авто машиныг зорчуулах зориулалттай. Гинжит трактор ба механизм нь замын хучлагыг эвддэг бол ердийн хөсөг нь замын нэвтрүүлэх чадварыг бууруулдаг. Иймд тэдгээрийн зориулалтын ердийн хөрсөн замаар өнгөрүүлбэл зохистой. Ийм учраас авто замын хөдөлгөөний үндсэн бүрэлдэхүүнд автобус, автопоезд, хөнгөн ба ачааны авто машин зэрэг авто хөсгүүд хамаарна. Эдгээрээс гадна мотоцикл багтана. Авто зам нь инженерийн байгууламж учраас хамгийн ихдээ анх төлөвлөсөн ачааллыг өнгөрүүлнэ. Гэхдээ орчин үеийн авто машинын үйлдвэрийн дэвшилттэй уялдан энэхүү ачааллыг машины дугуйн үйлчлэлийн мөрийн талбай дахь нэгж ачааллын хэмжээгээр тооцож байна. Учир нь дэлхийн авто машины үйлдвэрлэлд авто машины загвар, төрлийг байнга өөрчилж байгаа билээ. Нөгөө талаас авто замыг олон арван жилээр ашигладаг тул түүнийг тавих үед хожмын авто машины параметрийг урьдчилан таамаглахад зохих бэрхшээлтэй байдаг. Гэтэл үүнийг тооцож замыг бат бөхийн нөөц ихтэйгээр барих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Иймд авто замын элементүүдэд тохирч байдаг норм стандартыг авто машин үйлдвэрлэгчид овор хэмжээ болон ачааллын тал дээр хатуу мөрдөх ёстой.

Хуучин ЗХУ-д ба одоогийн Орос улсад авто машины овор хэмжээ ба жинг замын ачааллаас нь хамааруулан стандартчилсан ГОСТ9314 байдаг. I-IV ангилалын Орос улсын авто замын ангилал авто замууд нь тэнхлэг дээрээ 10т хүртэл ачаалалтай, Харин V дугаар ангилалын зам нь 6т хүртэл ачаалалтай авто машиныг тус тус өнгөрүүлэхээр нормчлогдон баригддаг. Авто замын ангилал ба төрлөөс хамааруулаад тодорхой тооцоот ачааллыг үндэслэн төсөллөдөг билээ.

1. А төрлийн ачаалал. Дан тэнхлэгтэй авто машин ба автобус бол 10тн, харин хос тэнхлэгтэй бол 18тн тус тус байхаар нормчилсон байдаг.

2. Б төрлийн ачаалал. Дан тэнхлэнтэй авто машин ба автобус бол тэнхлэг дээрх ачаалал нь 6тн, харин хос тэнхлэгтэй бол 10 тн тус тус байхаар нормчилсон байдаг.

А ба Б төрлийн ачааллыг хотоос гадна замыг төсөллөхөд хэрэглэдэг. Нэгж талбай дахь даралтын хэмжээ А төрлийн ачааллын хувьд 6кгсм Б бол 5кгсм аас тус тус хэтэрч болохгүй.

Иймээс дээрхи шаардлагад нийцэхгүй зарим төрлийн автопоездыг цаг уурын тааламжтай үед хоёрдугаар зэрэглэлийн замаар цөөн тоогоор явуулах шаардлага гардаг. Хуучин ЗХУ-ын авто машины овор хэмжээний хязгаар хэмжээсийн стандарт ёсоор авто машины өндөр нь 3.8м, өргөн нь 2.5м-ээс тус тус хэтэрч болохгүй.

1.1 -р зураг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцох авто машин ба автопоездын овор хэмжээ

а,б ачааны авто машин, в- хос тэнхлэгтэй, хагас чиргүүлтэй ачааны авто машин, г-гжрьан тэнхлэгтэй хос тэнхлэг бүхий чиргүүлтэй ачааны авто машин, д-гурван тэнхлэгтэй хоёр хос тэнхлэг бүхий ачааны авто машин.

Авто замын дэвсгэр зураг ба дагуу, хөндлөн огтлолуудын элементийг тодорхойлох тооцооны томъёонуудыг нь авто машины хязгаарт өөрчлөгдөх олон үзүүлэлтээс хамаардаг. Жишээлбэл: авто машины динамик шинж байдал, жолоочийн харааны зорчих хэсгийн түвшинтэй харьцуулсан түвшин гэх мэт.

Энэхүү байдал нь авто машины хөдөлгөөний шаардлагад тухайн зам хэрхэн нийцэж байгааг дүгнэхэд хүндрэлийг үүсгэдэгч цаашид ямар авто машиныг дэмжихийг тодорхойлох нь чухал зүйлийн нэг билээ. Гүүрийн авто замыг бодвол харьцангуй өндөр ачаалал даахаар тооцож төсөллөдөг. Учир нь хэзээд түүгээр хүнд даацын авто машин өнгөрөх л болно. 

бие даалт

2012 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Galbadrah

Бие даалтаар хийж гүйцэтгэх ажил

Бие даалтаар гүйцэтгэх сэдэв

Ашиглах материал

Цаг

1

Авто зам гүүрийн ангилал, төрөл, монгол улсад авто замын салбар хөгжсөн түүх, одоогийн байдал. Зам гүүрийн үндсэн элементүүд, хөндлөн ба дагуу огтлол. Зам гүүрийн үндсэн элементүүд, хөндлөн ба дагуу огтлол.

1,2,3,4,5,6,7,8,9

6

2

Авто замын шороон далан ба суурь байгуулах технологи,техникийн шаардлага.

1,2,3,4,5,6,7,8,9

6

3

Гүүр байгуулах технологи, техникийн шаардлага, ус зайлуулах хиймэл байгууламж.

1,2,3,4,5,6,7,8,9

6

4

Авто зам гүүрийн материал, материал бэлтгэлийн үйлдэр Зам гүүрийн ажлын төрөл, удирдан зохион байгуулах, авто замын норам, дүрэм үнэлгээ үр ашиг, тендер.

1,2,3,4,5,6,7,8,9

6

Бүгд

24

Тайлбар: Дээрх сэдэвээр оюутанууд нэг сэдвийг сонгон реферат болон макет хийж өөрийн мэдлэг туршлагаа тулгуурлан тодорхой санал дүгнэлт хийж хамгаална.

Бие даалт бичих хамгаалах удирдамж

Бие даалт нь оюутаны бие дааж гүйцэтгэх ажил бөгөөд суралцах хугацааны туршид уг хичээлээр эзэмшсэн мэдлэгээ амьдрал практикт хэрэгжүүлэх чадвартай эсэхийг тодорхойлох шалгуур болно. Бие даалт нь стандартын дагуу боловсруулагдсан байна.

1. Бие даалтанд тавигдах шаардлага

Оюутан уг хичээлээр үзсэн зүйлийг бататгаж, сэдвийн дагуу зохих материалыг олж судалсны үндсэн дээр өөрийн санал дүгнэлтийг гаргаж дэвшүүлсэн байх шаардлагатай.

Бие даалтыг багшийн заасан хугацаанд бичиж хураалгасан байх бөгөөд бичих явцдаа холбогдох тэнхимийн зүгээс болон мэргэжлийн багшаас зөвлөгөө авч болно. Хугацаа хоцорч өгсөн тохиолдолд /1-4 хоног/ хамгаалалтад оруулах боловч хугацаа хэтэрсэн хоног тутамд 5 хувь хасаж тооцно.

2. Бие даалтын бүтэц:

Төлөвлөгөө нь:

Оршил хэсэг

- тухайн сэдэв асуудлыг сонгож авсан шалтгаан, ач холбогдол, шаардлагыг үндэслэх,

Үндсэн хэсэг

- төлөвлөгөөний дагуу уг сэдэвт тусгагдах асуудлыг бичнэ.

Дүгнэлт хэсэг

- сонгож авсан асуудлынхаа дагуу өөрийн үнэлэлт дүгнэлтийг гаргаж уг сэдэвтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэхэд тохиолдох саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, цаашид сайжруулах зарим арга зам зэргийг тодорхойлно.

Ашигласан материалын жагсаалтыг хуудас заан тодорхой тусгасан байх шаардлагатай.

Боловсруулсан:

ЦИТ-ийн багш

Ахлах дэслэгч Б.Галбадрах

Семинарын хичээлийн сэдэв (Зам гүүр байгууламж) хичээл

Семинарын хичээлийн сэдэв

Ашиглах материал

Семинарын хичээлийн цаг

1

С1-Х2 Авто зам гүүрийн ангилал, төрөл, монгол улсад авто замын салбар хөгжсөн түүх, одоогийн байдал.

1,2,3,4,5,6,7,8,9

4

2

С2-Х2 Зам гүүрийн үндсэн элементүүд, хөндлөн ба дагуу огтлол.

1,2,3,4,5,6,7,8,9

4

3

С3-Х2 Авто замын тээвэр ашиглалтын үнэлгээний үзүүлэлтүүд.

1,2,3,4,5,6,7,8,9

4

4

С4-Х2 Авто замын шороон далан ба суурь байгуулах технологи,техникийн шаардлага.

1,2,3,4,5,6,7,8,9

4

5

С5-Х2 Авто замын хучилт хийх технологи, техникийн шаардлага.

1,2,3,4,5,6,7,8,9

4

6

С6-Х2 Гүүр байгуулах технологи, техникийн шаардлага, ус зайлуулах хиймэл байгууламж.

1,2,3,4,5,6,7,8,9

4

7

С7-Х2 Авто зам, гүүрийн материалууд ба материал бэлтгэлийн үйлдвэр.

1,2,3,4,5,6,7,8,9

4

8

С8-Х2 Зам гүүрийн ажлын төрөл, удирдан зохион байгуулах, авто замын норам, дүрэм үнэлгээ үр ашиг, тендер.

1,2,3,4,5,6,7,8,9

4

Бүгд

32

Ашиглах ном, сурах бичиг:

  1. Ж.Даваасүрэн “Авто замын төсөллөлт” УБ,2003,362 хуудас.
  2. Н.Адилбиш . Р.Балжир “Авто замын засвар арчилалт” УБ,2005,454 хуудас.
  3. Б.Эрхэмбаяр “Төмөр бетон гүүрийн төсөллөлтба жижиг тооцоо” УБ,2006,370 хуудас.
  4. Д.Насанжаргал, С.Лувсан, Ц.Бүрэнтогтох “Авто зам барих” УБ,2005,153 хуудас.
  5. “Авто зам төсөллөх” ДБХЯ 200,165, хуудас БНБД 32-02-00.
  6. “Авто замын стандартууд” УБ,1996,2009,
  7. С.Очирбат, Б.Лхагважав “Авто замын материал” 1 ба 2-р боть УБ,2002 он.
  8. С.Ванийхүү “Техникийн шаардлага” /авто зам, барилгын шинэчилэлт, их засвар/ УБ,2007,239 хуудас.
  9. www.abtozam.mn

Боловсруулсан:

ЦИТ-ийн багш

Ахлах дэслэгч Б.Галбадрах